togly.mn

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026-10-18

togly.mn (бүх насны апп) болон togly.mn 18+ апп, togly.mn вэб өрөөнүүд таны тухай аль болох бага мэдээлэл ашигладаг. Бүртгэл, нууц үг, утасны дугаар, имэйл шаарддаггүй. Энэхүү бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021, 2022 оноос мөрдөгдсөн)-д нийцүүлэн бичигдсэн.

Утсан дээр л үлддэг мэдээлэл

Өрөөнд тоглоход

Худалдан авалт

Төлбөрийг App Store эсвэл Google Play хийнэ. Бид картын мэдээлэл хэзээ ч хардаггүй. Худалдан авсан багцыг сэргээхийн тулд RevenueCat үйлчилгээ таны худалдан авалтыг нэргүй ID-тай холбож хадгална. Хост өрөө нээхэд энэ ID-аар багцуудыг нь өрөөнд нээнэ.

Мэдэгдэл

Мэдэгдэл зөвшөөрвөл апп манай серверт дараах мэдээллийг илгээнэ:

Тоглогчийн нэр, бичсэн текст хэзээ ч ордоггүй. Үүнийг тоглоомын оройн сануулга, шинэ багц, баярын үдэшлэгийн мэдээнд ашиглана: долоо хоногт 2-оос ихгүй, шөнө оройтож хэзээ ч үгүй. Мэдэгдлийг Expo-гийн үйлчилгээгээр Apple, Google руу дамжуулна. Сурталчилгааны мэдэгдлийг Тохиргоо → Мэдэгдэл хэсгээс тусад нь унтрааж болно. Мэдэгдлээ унтраавал, эсвэл 120 хоног аппаа нээгээгүй бол таны мэдээлэл устгагдана; илгээсэн мэдэгдлийн бүртгэл 1 жил хадгалагдана.

Микрофон (18+ апп)

Хааны аяга тоглоомын «Уухай!» хэмжүүрийг эхлүүлэхэд апп микрофоноор дууны чангыг утсан дээрээ хэмжинэ. Юу ч бичигдэхгүй, хаашаа ч илгээгдэхгүй. Бүх насны апп микрофон ашигладаггүй.

Алдааны тайлан ба статистик

Апп гацах, алдаа гарахад Sentry руу техникийн тайлан (төхөөрөмжийн загвар, аппын хувилбар, алдааны мөр) илгээнэ. Аль карт хэр тоглогдож, алгасагдаж байгааг ойлгохын тулд PostHog руу нэргүй үйл явдал (картын ID, тоглоом, тоо) илгээнэ. Эдгээрт тоглогчийн нэр, бичсэн текст хэзээ ч ордоггүй.

Вэб сайт болон вэб өрөөнүүд (togly.mn) хэдэн хүн зочилж, аль хуудсыг үзэж, хэдэн өрөө нээгдэж, ямар тоглоом тоглогдож байгааг ойлгохын тулд Google Analytics ашиглана. Google руу хуудасны төрөл, хөтөч ба төхөөрөмжийн төрөл, хэл, ойролцоо байршил (улс, хот) очно; өрөөний код, тоглогчийн нэр, бичсэн текст хэзээ ч очдоггүй. Google Analytics таны хөтөчид «_ga» күүки хадгална. Зар сурталчилгаанд ашигладаггүй, аппын дотор нээсэн өрөөнд Google Analytics ажилладаггүй. Хүсэхгүй бол togly.mn-ийн күүкиг хаах, эсвэл Google-ийн Analytics opt-out нэмэлтийг суулгаж болно.

Хүүхдүүд

Бүх насны апп хүүхдээс мэдээлэл цуглуулдаггүй, зар сурталчилгаа харуулдаггүй. 18+ апп нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан.

Таны эрх

Та өөрийн тухай мэдээллийг харах, засах, устгуулах эрхтэй. Утсан дээрх мэдээллийг аппыг устгаснаар арилгана. Бусад хүсэлтээ support@togly.mn хаягаар илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор хариулна.

Холбоо барих

support@togly.mn